№ {{ params.contract_number }}
2019 оны 12-р сарын 28 өдөр
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1
Энэхүү гэрээг нэг талаас “Хай Кореа” ХХК (цаашид зуучлагч тал гэх), нөгөө талаас ....................................................... овогтой ........................................................ (цаашид зуучлуулагч тал гэх) нар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.
1.2
Гэрээгээр зуучлагч тал болон зуучлуулагч тал хоёрын хооронд үүссэн харилцааг зохицуулна. (Зуучлуулагч тал насанд хүрээгүй тохиолдолд заавал насанд хүрсэн асран хамгаалагч гэрээг байгуулна.)
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
2.1
Гэрээнд гарын үсэг зурж зуучлалын үйлчилгээний төлбөр төлснөөр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.
2.2
Энэхүү гэрээ нь Зуучлуулагч тал нь Бүгд Найрамдах Солонгос улс (цаашид БНСУ гэх)-н Элчин Сайдын Яам (цаашид ЭСЯ гэх)-с тухайн улсад зорчих албан ёсны зөвшөөрөл (цаашид виз гэх) татгалзсан тохиолдолд энэхүү гэрээ дуусгавар болно.
2.3
Хэрэв БНСУ-н ЭСЯ-с тухайн улсад зорчих виз зөвшөөрсөн тохиолдолд тухайн суралцах сургуульд суралцах зэргээ дүүргээд БНСУ-д визийн зөрчил гаргалгүйгээр Монгол улсын хилээр нэвтрэн орсон тохиолдолд энэхүү гэрээ дуусгавар болно.
2.4
Хэрэв БНСУ-н ЭСЯ-с тухайн улсад зорчих виз зөвшөөрсөн тохиолдолд тухайн суралцах сургуульд суралцах зэргээ дүүргээд визийн сольсон болон суралцах зэргээ өөрчилсөн тохиолдолд энэхүү гэрээ дуусгавар болно.
ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ҮНЭ БОЛОН ТӨЛБӨР ТӨЛӨХ ХЭЛБЭР
3.1
Үйлчилгээний болон зуучлалын нийт хөлс нь 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөг байна.
3.1.1
Зуучлуулагч үйлчилгээний хураамж болох 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр болон дансаар төлнө. Зуучлуулагч талын сонгосон сургуулиас татгалзсан хариу ирсэн болон ЭСЯ-с визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үйлчилгээний хураамжийн төлбөрийг буцаан олгохгүй болно.
3.1.2
Гэрээ байгуулснаас хойш зуучлуулагч талын асуудлаас хамааран гэрээ цуцлах тохиолдолд үйлчилгээний хураамж болох 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн буцаан олгохгүй болно.
3.2
Зуучлуулагчид сургуулиас урилга ирсэн тохиолдолд зуучлалын хөлс болох 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг зуучлагч талд бэлнээр болон дансаар төлнө.
3.2.1
Зуучлуулагч талд БНСУ-д зорчих виз/ 3.2.2-т зааснаас бусад шалтгаанаар олгогдоогүй тохиолдолд Зуучлагч тал зуучлалын хөлсийг буцаан олгоно.
3.2.2
БНСУ-ын ЭСЯ-с зуучлуулагч талтай холбоотой а) бичиг баримтад хуурамч материал бүрдүүлсэн б) ажлын газрын тодорхойлолтын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй в) аман болон бичгийн мэдүүлэг бодит байдалтай зөрөөтэй байсан, үнэн зөвийг батлах боломжгүй г) бүрдүүлсэн бусад материалын үнэн зөв эсэхийг батлах боломжгүй д) утсаар холбогдох боломжгүй байсан е) нэмэлтээр хүссэн материалыг бүрдүүлж өгөлгүй өөрийн хүсэлтээр паспортаа буцааж авсан ё) дансан дахь мөнгөн хадгаламжаа хөдөлгөсөн /зарлагын гүйлгээ хийсэн/ зэргээс шалтгаалан виз олгогдоогүй тохиолдолд түүнээс үүссэн үр дагаврыг Зуучлагч тал хариуцахгүй бөгөөд үйлчилгээний хураамж болон зуучлалын хөлсийг буцаан олгохгүй.
3.3
Үйлчилгээний хураамжид тухайн сургуулийн талаарх мэдээлэл өгөх, бичиг баримт бүрдүүлэх зөвлөгөө өгөх, баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэх, материалыг сургууль руу илгээх, сургуулийн баталгаат урилга, хариу авах, элчингийн анкет бөглөх, гадаад гуйвуулга хийх, гэр бүл хамаатан садангаа урьж, аялуулахад нь визийн материал бүрдүүлэлтэд мэргэжлийн төвшинд зөвлөгөө өгөх үйлчилгээ багтана.
3.4
Зуучлуулагч нь апостиль гэрчилгээ авахад гарах зардал, визийн хураамж, эрүүл мэндийн даатгал, онгоцны зардал болон бусад холбогдох байр, унаа, хоол гэх мэт виз гарсны дараах бүх зардлыг дангаараа хариуцна.
ДӨРӨВ. ЗУУЧЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1
Зуучлагч тал нь зуучлуулагч талын нэрийн өмнөөс сургуулиудаас шаардсан холбогдох материалууд болон сургуулийн өргөдлийн маягтыг бөглөн сургуульд шилжүүлэх хариу ирэхтэй холбоотой төлбөр хураамжийг гаргуулах болон хөтөлбөрт хамрагдах хугацааг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй
4.2
Зуучлагч тал нь урилга болон визийн асуудалтай холбоотой материал бүрдүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт гарган, зөвлөгөө өгөх, бичиг баримтын бүрдэлд анхаарал тавих, шаардлага хангаагүй баримтыг сануулж, буцаан өгөх үүрэгтэй.
4.3
Зуучлагч тал нь зуучлуулагч талын хувийн байдалтай холбоотой нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
4.4
БНСУ-д суралцах хугацаанд зуучлуулагч талыг хууль бус үйлдэл хийхээс сэргийлж, суралцагч болон түүний гэр бүлийн гишүүнтэй батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ байгуулах эрхтэй.
4.5
Зуучлагч тал нь зуучлуулагч талыг энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээний хугацаанд сонгосон сургуульдаа суралцахыг болон гэрээний хугацаанд тухайн улсад байрлаж буй албан ёсны хаягийг үнэн зөвөөр өгөхийг шаардах эрхтэй.
4.2
Зуучлуулагч тал нь гэрээний хугацаанд Монгол улсын хилээр орж ирээгүй, сонгосон сургуульдаа суралцаагүй тохиолдолд Батлан даагч болон барьцаа хөрөнгөнөөс хохирлоо гаргуулах эрхтэй.
ТАВ. ЗУУЧЛУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1
Зуучлуулагч тал нь урилга болон виз хүсэхэд зуучлагч талын гаргаж өгсөн жагсаалтад заасан шаардлага хангасан баримт бичгүүдийг зуучлагчаас шаардсан хугацаанд бүрдүүлэх үүрэгтэй. Хууль бусаар бүрдүүлсэн бичиг баримтын улмаас үүсэх үр дагаврыг Зуучлагч тал хариуцахгүй.
5.2
Зуучлуулагч тал нь 3.1–д заасан үйлчилгээ үзүүлсний хөлсийг төлөх үүрэгтэй.
5.3
Зуучлуулагч тал нь зуучлагч талаас гэрээгээр тохиролцсон үйлчилгээг авах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
5.4
Зуучлуулагч тал нь БНСУ-д суралцах хугацаандаа сургуулийн дотоод журмыг мөрдөж, тухайн улсын хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй.
5.5
Зуучлуулагч тал нь БНСУ-д суралцах хугацаанд зуучлагч талд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаа гаргаж өгөх үүрэгтэй.
5.6
Зуучлуулагч тал нь БНСУ-д хууль бусаар оршин суух, сургалтын виз сунгагдаагүйгээс үүссэн визийн зөрчил гаргасан тохиолдолд зуучлуулсан сургуулиас шаардах торгууль болох 15,000 /арван таван мянган/ ам.доллар нөхөн төлнө.
5.7
Зуучлуулагч тал 2 сургуульд нэмэлт зуучлалын хөлс төлөхгүйгээр суралцах өргөдөл гаргаж болох ба түүнээс дээш сургуулиас урилга авах хүсэлтэй бол сургууль тус бүрийн 200,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийн нэмэлт үйлчилгээний хөлсийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр болон дансаар төлж зуучлуулах эрхтэй.
ЗУРГАА. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
6.1
Гэрээнд заагдаагүй давагдашгүй хүчин зүйлүүд Зуучлагч талд хамаарахгүй.
6.2
Зуучлуулагч тал нь БНСУ-д зорчсоны дараа зуучлагч талтай байнга холбоотой байх ба өөрийн болон бусад байдлын талаарх мэдээллийг зуучлагчид цаг тухайд нь үнэн зөв бодитой өгөх бөгөөд зөв өгөөгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцна.
ДОЛОО . ГЭРЭЭНИЙ БУСАД НӨХЦӨЛ
7.1
Энэхүү гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд тус бүр хүчинтэй. Зуучлагч, Зуучлуулагч талуудад тус бүр 1 хувь хадгална.
7.2
Талууд гэрээ сунгах болон гэрээнд тусгаагүй асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
7.3
Гэрээний талаар маргаан гарвал талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрч эс чадвал шүүхээр шийдвэрлүүлнэ.
Гэрээ байгуулсан /Зуучлагч тал/
Хаяг: Баянгол дүүрэг, 2-р хороо Сөүлийн гудамж, 45/1
Утас: 7766-5555
И-Мэйл: info@hikorea.mn
Хаяг: Баянгол дүүрэг, 2-р хороо Сөүлийн гудамж, 45/1
“Хай Кореа ” ХХК-ний Захирал: Өлзийсайхан овогтой Баяр
Гарын үсэг: ................................
Гэрээ байгуулсан /Зуучлуулагч тал/
Хаяг: Өмнөговь, Цогтцэций, 2-р баг, Билгэх зүүн суу 3 гудамж, 2 тоот
Утас: 88424440, 88764440
Овог, нэр: Хөхөө овогтой Баярмаа
Гарын үсэг: ................................